Миний мөрөөдөл (эссе)
Хүн бүрт хүсэл мөрөөдөл байдаг. Хүсэл эрмэлзэл хүнийг амьдаруулж бас амжилтанд хүргэж хувь заяаныхаа эзэн нь болгодог. Тэгвэл миний мөрөөдөл юу юм бол? Далай тэнгис тив алгасаж, он цаг дамжиж нэр нь цууртайж дэлхий ерт
өнцийг сүр хүчээр далайлгасан алдарт хаад хатад уу? Армаг хөлгийн нуруу мөнгөн дөрөөн дээр босож Монголынхоо төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан үе үеийн баатарууд уу?
Эцэг өвгөд буурал дээдсийнхээ зовж ирсэн зовлонгийн төгсгөл нь болж би энэ орчлонд төрсөн. Бид түүхийн эцсийн үр дүн болж эхэлснийг дуусгаж эвдэрснийг эвлүүлж өнөөдөртөө бүтээж ирээдүйдээ аз жаргал сайн сайхан нийгмийг өвлүүлэн өгөх үүрэг хариуцлагатай. Би яаж сайхан нийгмийг бүтээхэд хувь нэмэрээ оруулах вэ? Миний бидний зүрх сэтгэлд оршдог гал халуун хүсэл мөрөөдөлаз жаргалыг агуу түүхийг бүтээнэ. Миний гал халуун хүсэл мөрөөдөл бол Аяллын менежер болох юм. Аялал гэдэг хүмүүсийг амрааж алжаал ядаргаа юуг тайлан бүтээх их хүслийг төрүүлж, бие биенийхээ хөгжлөөс суралцаж, хүндэтгэх боломжийг олгодог. Хүмүүний сэтгэлийг сэргээж баясгахын тулд юм юмны захтай байх буюу бүгдээс түрүүлж шинэ соргог мэдээлэл олж авч боловсруулдаг байх хэрэгтэй. Бүхнийг чадагч бол Аяллын менежер байдаг. Би тэр бүхнийг сурахын тулд цагаа төлөвлөж зогсолтгүй алхам алхамаар урагшаа тэмүүлнэ. Аялал жуучлал юу бүтээж байна бэ? Олон улсын аялал жуулчлал сүүлийн 50 жилд 30 дахин өссөн ба ХХI зууны эхээр жилд 670 сая жуулчин аялсан гэсэн судалгаа тооцоо байна. Одоогоор дэлхийн хэмжээгээр аялал жуулчлалд жилд 453 тэрбум ам.доллар зарцуулж байгаа ба 2020 он гэхэд өдөрт 5 тэрбум доллар зарцуулах бөгөөд жилд 1,5 миллиард хүн аялал хийж, түүнээс олох орлого нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувьтай тэнцэх хүртлээ өсөн нэмэгдэх хандлагатай.2020 онд жуулчдын тоо 1995 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдэж 1,6 тэрбумд хүрэх бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аялах жуулчдын тоо дэлхийн бусад бүсүүдээс илүү хурдацтай нэмэгдэж байна. Энэ нь тус бүс нутагт эдийн засгийн өсөлт нэмэгдэж, худалдаа арилжаа ихээхэн либералчлагдаж байгаатай холбоотой. Тухайлбал БНХАУ-д ирэх жуулчдын тоо жил бүр 8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх таатай боломж юм. Монгол улс 2009 онд 464850 жуулчин хүлээн авч 213,341,490 $ орлого олж байсан бол 2010 онд 557414 жуулчин хүлээн авч 222,435,594 $ орлого олсон. Жуулчид 19,9 %-иар ихсэж, орлого 4,29 %-иар өсөж нийгмийн үүрэг хариуцлага буюу гадаад Монголоо суртчилахаа хэдэн дахин даван биелүүлсэн байна. Аялал жуулчлал бол дэлхийн энхтайван аюулгүй байдалд өндөр үүрэг гүйцэтгэж олон өөр хүмүүсийн халуун дулаан харилцаагаар дамжиж улс орны хил хязгаарыг даван гарах ойлгомжтой. Аялал жуулчлал энхийг бүтээх үнэ цэнэтэй учраас би мэргэжилдээ хайртай. Би бол аялал жуулчлалын менежер юм.
Танд таалагдвал like баярлалаа.
МУБИС-БУС-ГЗАЖ-3 курс П.Ойдовпэрэнлэй
2024-12-22 -